Logo

B1 төрлийн оршин суух зөвшөөрөл сунгах

Үйлчилгээний мэдээлэл

Гадаадын Иргэн, Харьяатын Газар
-
Хувь хүн 
-
Үйлчилгээний танилцуулга

Визийн зөвшөөрөл гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага /Гадаадын иргэн, харьяатын газар/, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Гадаад харилцааны яам/-аас гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газарт болон хилийн боомтод виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг.

Санамж:
ГИЭЗБТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1.7 дахь хэсэгт Монгол Улсад цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн Монгол Улсын хилээр гарах орохоосоо 72 цагаас доошгүй хугацааны өмнө гадаадын иргэнийг асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлнэ гэж заасан.

Тухайн үйлчилгээг авахын тулд дараах аргуудаас сонгон системд нэвтэрч болно. Үүнд:
  • Танилт нэвтрэлтийн ДАН нэгдсэн систем  (нэг удаагийн нууц үгээр)
  • Тоон гарын үсэг (хувь хүн, ААН-ийн)
  • Интернэт банкны эрх (Голомт банк, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, ХААН банк гэх мэт...)
#Баримт бичгийн нэр
1Аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлт

2Паспорт эсхүл паспортыг орлох баримт бичиг

3Хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас олгосон тодорхойлолт

4Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт

5Татварын тодорхойлолт

6Оршин суугаа хаягийн тодорхойлолт

7Оршин суух үнэмлэх

8Итгэмжлэх

9Тэмдэгтийн хураамж төлсөн баримт

1

"Хөрөнгө оруулагчийн үйлчилгээний цахим систем"-д нэг удаагийн нууц үг, тоон гарын үсэг, интернэт банкны эрхээс сонгож нэвтэрнэ.

2

Үйлчилгээний өргөдлийг бөглөж, үйлчилгээний нөхцөлийг бөглөснөөр үргэлжилнэ.

3

/тэмдэгтийн хураамж/

4

Үйлчилгээний хүсэлтийн баримт бичгийн бүрдлийг шалгаж, ХУР системээс холбогдох мэдээллийг татаж урьдчилсан баталгаажуулалтыг оруулна. 
 

5

Шийдвэрийг баталгаажуулна.

6

Баталгаажуулсан шийдвэрийг хүсэлт гаргагчид олгоно.

Хэрэглэгчийн бүртгэл