Logo

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Мандалговь-Арвайхээрийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урттай ЦДАШ, дэд станц

Сүүлд шинэчилсэн: 2022-05-27 19:05

  • Төлөвлөж буй
  • Хөгжүүлэлт хийж буй
  • Төслийн санхүүжилт
  • Барилга угсралтын ажил
  • Ашиглалтад өгсөн

Төсөл хэрэгжих салбар:

ЦДАШ

Эхлэх огноо:

2021.04.08

Бүс:

Төвийн бүс

Санхүүжилтийн эх үүсвэр:

Шийдвэрлэгдээгүй

Дуусах огноо:

2027.12.31

Аймаг/хот:

Дундговь

Төсөвт нийт өртөг:178.00 ТЭРБУМ ₮
Төслийн танилцуулга :
 
Булган, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Дундговь аймгийн зарим сумд болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем /АУЭХС/ нь төвийн эрчим хүчний системээс 110 кВ-ын “Булган-А/Б” цахилгаан дамжуулах агаарын шугам /ЦДАШ/-аар цахилгаан эрчим хүч /ЦЭХ/-ээр хангагддаг. Тухайн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй ачаалал болон одоо ашиглаж байгаа 110 кВ-ын хэт урт ЦДАШ-ын онцлогоос шалтгаалж Баянхонгор, Арвайхээр, Мөрөн чиглэлийн ЦДАШ-ын дамжуулах чадвар хүрэлцэхгүй болж хүчдэлийн түвшин буурснаар шинээр ачаалал нэмэх боломжгүй болсон.
Төслийн зорилго, зорилт :
Мөн 110 кВ-ын “Булган А, Б” ЦДАШ-ын ачаалал нэг хэлхээнд багтахгүй болсноор шугамын ачаалал 125 хувьд хүрсэн бөгөөд ойрын 2 жилд 140-150 хувь болж нэмэгдэх төлөвтэй байна. Энэхүү бүс нутагт нийт 454 мянган хүн ам оршин суудаг ба өвлийн улиралд “Булган-А/Б” ЦДАШ-д гэмтэл гарсан үед 6-8 аймгийг хамарсан ЦЭХ-ний хомстол, хөлдөлт үүсэх эрсдэлтэй. Иймд АУЭХС болон дээр дурдсан аймгуудыг хоёр талын эх үүсвэрээс хангах боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.
Хууль эрх зүйн үндэслэл :
  • Эрчим хүчний тухай хууль
  • Газрын төлбөрийн тухай хууль
  • Эрчим хүчний шугам сүлжээ хамгаалах дүрэм
Бодлогын баримт бичиг :
 
  • “Алсын хараа – 2050” Монгол Улсын урт хугацааны бодлого,
  • Төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлого (2015-2030),
  • Шинэ сэргэлтийн бодлого “Эрчим хүчний сэргэлт
Төслийн хүчин чадал :
220 кВ-ын хүчдэлтэй, 287 км урттай, 2 хэлхээт ЦДАШ, 220/110/35 кВ-ын 2х125 МВА хүчин чадалтай “Арвайхээр” дэд станц, 220/110/35 кВ-ын “Мандал” дэд станцын өргөтгөл, Жилд дамжуулах цахилгаан эрчим хүч 1,31 тэрбум.кВт.цаг, дамжуулах чадвар 150 МВА,
Төслийн хүрэх үр дүн :
Энэхүү Мандалговь-Арвайхээрийн 220 кВ-ын 2 хэлхээт 287 км урттай ЦДАШ баригдсанаар Монгол улсын төвийн бүсийн аймгуудын өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангахаас гадна аймгийн төвүүдийн цахилгаан хангамж сайжирч хүн амыг тохь тухтай амьдрах, үйлдвэрлэл үйлчилгээ хөгжихөд чухал ач холбогдолтой төсөл юм. Мөн Өвөрхангай, Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Дундговь аймгийн хойд сумд, Төв аймгийн баруун захын сумд, АУЭХС нь 2 талын тэжээлтэй болж цахилгаан эрчим хүчний чанар болон найдвартай ажиллагаа эрс дээшлэх юм
Холбогдох судалгаа, шинжилгээ
Төсөл хариуцагчийн мэдээлэл
Эрчим хүчний яам
Бодлого төлөвлөлтийн газар
yeren-ulzii@energy.gov.mn
https://energy.gov.mn

Хэрэглэгчийн бүртгэл