Logo

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төв

Сүүлд шинэчилсэн: 2022-05-28 22:05

  • Төлөвлөж буй
  • Хөгжүүлэлт хийж буй
  • Төслийн санхүүжилт
  • Барилга угсралтын ажил
  • Ашиглалтад өгсөн

Төсөл хэрэгжих салбар:

Терминаль

Эхлэх огноо:

2021.10.01

Бүс:

Төвийн бүс

Санхүүжилтийн эх үүсвэр:

Шийдвэрлэгдээгүй

Дуусах огноо:

2025.11.01

Аймаг/хот:

Улаанбаатар

Төсөвт нийт өртөг:170.00 ТЭРБУМ ₮
Төслийн танилцууга :
Хөшигийн хөндийн тээвэр логистикийн төвийг хоёр хувилбараар төлөвлөж байгаа бөгөөд Хувилбар-1-ийн хүрээнд эхний ээлжинд 340 га газарт үйл ажиллагаа явуулах ба газрыг 1589 га хүртэл тэлэх, Хувилбар-2-ын хүрээнд эхний ээлжинд 276 га газарт үйл ажиллагаа явуулах ба газрыг 800 га хүрлэт тэлэхээр төлөвлөж байна. Логистикийн төв нь төмөр замтай гаалийн контэйнор талбай, төмөр замтай гаалийн битүү агуулах, хүйтэн, дулаан агуулах, саравчтай талбай, контейнор талбай, задгай болон нурмаг ачаа ачиж буулгах хэсэгтэй байхаар төлөвлөж байна.
Төслийн зорилго, зорилт :
Гадаад болон дотоод худалдааны эрэлтийг нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, дотоодын үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний урсгалыг нэгдсэн логистикийн сүлжээгээр үр ашигтайгаар зохион байгуулах, эцсийн хэрэглэгчид очиж буй бүтээгдэхүүний үнийг бууруулах замаар тухайн бараа, үйлчилгээнгий өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой бөгөөд мөн Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал, эдийн засгийн чөлөөт бүс болон Богдхаан төмөр зам, шинээр баригдах хот зэрэг томоохон бүтээн байгуулалтуудын уялдааг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх.
Хууль эрх зүйн үндэслэл :
Тээвэр логистикийн тухай тусгайлсан хууль эрх зүйн баримт бичиг байхгүй, Авто замын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Автотээврийн тухай хуулиудаар зохицуулдана.
Бодлогын баримт бичиг :
  • Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр
  • Монгол Улсыг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл,
  • Шинэ сэргэлтийн бодлого Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг
Төслийн хүчин чадал :
Логистикийн нэгдсэн төвийг эхний ээлжинд 5-5.5 сая тн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа 2040 он гэхэд шаардлагатай хүчин чадлыг 7-7.5 сая тн болтол нэмэгдүүлнэ.
Төслийн хүрэх үр дүн :
Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр орон нутагт бизнесийн орчин сайжирч, экспортод гаргах борлуулалтын логистикийн зардал буурна. Мөн үндэсний хэмжээний логистикийн сүлжээ бий болсоноор улсын хэмжээнд 64000 шууд болон шууд бус ажлын байр нэмэгдэх боломжтой. Үндэсний логистикийн сүлжээ болон бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог бий болгосоноор дотоодын тээвэр, логистикийн зардал буурч үүнийг дагаад нийлүүлэлтийн гаралтай инфляц эрс буурч зээлийн хүү багасан бизнесийн орчин тогтворжиход чухал ач холбогдолтой. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих дотоодын үйлдвэрлэлийн ханган нийлүлэлт сайжирсанаар Гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэнэ
Холбогдох судалгаа, шинжилгээ
Төсөл хариуцагчийн мэдээлэл
Зам, тээврийн хөгжлийн яам
Бодлого, төлөвлөлтийн газар
gerelnyam@mrtd.gov.mn
https://mrtd.gov.mn/

Хэрэглэгчийн бүртгэл