Logo

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Эрээнцав хилийн боомтод ачиж буулгах терминаль байгуулах төсөл

Сүүлд шинэчилсэн: 2022-05-29 00:05

  • Төлөвлөж буй
  • Хөгжүүлэлт хийж буй
  • Төслийн санхүүжилт
  • Барилга угсралтын ажил
  • Ашиглалтад өгсөн

Төсөл хэрэгжих салбар:

Төмөр зам

Эхлэх огноо:

2023.04.15

Бүс:

Зүүн бүс

Санхүүжилтийн эх үүсвэр:

Шийдвэрлэгдээгүй

Дуусах огноо:

2025.11.15

Аймаг/хот:

Дорнод

Төсөвт нийт өртөг:120.00 ТЭРБУМ ₮
Төслийн танилцууга :
“Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын I болон II үе шатны төмөр замын суурь бүтцийг “улсын эдийн засаг, нийгэмд онцгой ач холбогдолтой төмөр замын суурь бүтэц” гэж үзэн, нэгдсэн удирдлага, зохион байгуулалттайгаар цогцоор нь барьж байгуулах зорилгоор суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгосон.
Төслийн зорилго, зорилт :
Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр Эрээнцав-Бичигт чиглэлийн зүүн босоо тэнхлэгийн төмөр замын ашиглалтыг сайжруулах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бүрдүүлнэ, бараа таваарын үнийн хувьд зохистой зах зээлийн ханшид ойртох, ажлын байр, нийгмийн үйлчилгээнд хамрагдах гэх мэт хөгжлийн боломж нөхцөл сайжрахаас гадна, ачаа тээврийн үйлчилгээг хурдан шуурхай болгож ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлнэ. Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж ачаа тээвэрлэлтийг 3 дахин зорчигч тээвэрлэлтийг 2 дахин нэмэгдүүлнэ.
Хууль эрх зүйн үндэслэл :
Тээвэр логистикийн тухай тусгайлсан хууль эрх зүйн баримт бичиг байхгүй бөгөөд Авто замын тухай хууль, Төмөр замын тээврийн тухай хууль, Иргэний нисэхийн тухай хууль, Автотээврийн тухай хуулиудаар зохицуулж байна. Мөн Тээврийн ерөнхий хуулийн төслийг шинээр боловсруулж байгаа бөгөөд энэхүү хуулиар тээвэр логистикийн үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлнэ.
Бодлогын баримт бичиг :
Шинэ сэргэлтийн бодлого, Алсын хараа-2050 урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг зэрэг томоохон бодлогын баримт бичигт тусгагдсан.
Төслийн хүчин чадал :
Уг терминалыг нийт 60 га талбайд төлөвлөж байна. Ингэснээр Зүүн босоо төмөр замын чиглэлийн хүчин чадал нь жилийн 15 сая.тн ачаа боловсруулах хүчин чадалтай ачаа тээврийн терминал байгуулна. Нийт 285 байнгын ажлын байрыг бий болгоно.
Төслийн хүрэх үр дүн :
БНХАУ болон ОХУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь зах зээлд хүрч экспортын шинэ гарцуудыг бий болгож эцсийн хэрэглэгчид шууд хүргэх, далайн боомт нөхцөлөөр бүтээгдэхүүнийг борлуулах боломж бүрдэнэ. Монгол улсаар дамжин өнгөрөх экспортын хэмжээ нэмэгдсэнээр эдийн засагт онцгой ач холбогдол үзүүлнэ. Монгол Улс төмөр замын сүлжээг стратегийн орд газрууд болон томоохон төслүүдтэйгээ холбосноор Аж үйлдвэрийн парк байгуулах, нэмүү өртөг шингэсэн боловсруулсан уул уурхайн бүтээгдэхүүнийг олон улсад гаргах эдийн засгийн томоохон боломжийг бий болгоно.
Холбогдох судалгаа, шинжилгээ
Төсөл хариуцагчийн мэдээлэл
Зам, тээврийн хөгжлийн яам
Бодлого, төлөвлөлтийн газар
gerelnyam@mrtd.gov.mn
https://mrtd.gov.mn/

Хэрэглэгчийн бүртгэл