Logo

Төслийн дэлгэрэнгүй мэдээлэл

Хэрлэн-Тооно төсөл /Хөх морь төсөл/

Сүүлд шинэчилсэн: 2022-10-05 10:10

  • Төлөвлөж буй
  • Хөгжүүлэлт хийж буй
  • Төслийн санхүүжилт
  • Барилга угсралтын ажил
  • Ашиглалтад өгсөн

Төсөл хэрэгжих салбар:

Байгаль орчин, аялал жуулчлал

Эхлэх огноо:

2024.03.22

Бүс:

Зүүн бүс

Санхүүжилтийн эх үүсвэр:

Шийдвэрлэгдээгүй

Дуусах огноо:

2031.11.15

Аймаг/хот:

Хэнтий

Төсөвт нийт өртөг:1,600.00 ТЭРБУМ ₮
Төслийн танилцуулга :
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг Тооно уулын дэргэд 2400 м урт, 40 м өндөр шороон боомт байгуулан 1.6 тэрбум.м3 багтаамжтай усан сан үүсгэнэ. Усан сан үүсгэснээр 6-7 МВт хүчин чадал бүхий усан цахилгаан станц байгуулан жилд 35.0-40.0 сая.кВт.ц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэнэ.
Төслийн зорилго, зорилт :
Агаар, хөрсний чийгшил, газрын доорх усны тэжээгдэл нэмэгдэж, бүсийн экосистем, биологийн олон янз байдал бүхэлдээ сэргэж, хөрсний элэгдэл эвдрэлд орох нөхцөл багасаж цөлжилтийг бууруулах, говийн бүсийн хүн ам, газар тариалан, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэх хэрэгцээг хангахын тулд гадаргын ус хуримтлуулж, ашиглах.
Хууль эрх зүйн үндэслэл :
Усны тухай хууль, Байгаль хамгаалах тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль
Бодлогын баримт бичиг :
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ сэргэлтийн бодлого”
Төслийн хүчин чадал:
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт Тооно уулын 2400 м урт, 40 м өндөр боомт нь 1.6 тэрбум.м3 усан сан үүсгэн 6мВт хүчин чадал бүхий усан цахилгаан станцтай байна. Нуур байгуулагдсаны дараа жилдээ (120 – 130) сая м3 усыг олон зориулалтаар авч ашиглах боломжтой болно.
Төслийн хүрэх үр дүн :
Сайншанд хот, аж үйлдвэрийн парк, олон сумдын төвийн хүн ам, газар тариалан, мал аж ахуйн усалгаа  зарим Уул уурхайн үйлдвэрийн усны хэрэгцээг цэвэр цэнгэг усаар хангахаас гадна жилдээ 30 мянган.тн хүлэмжийн хийг бууруулна.
Холбогдох судалгаа, шинжилгээ
Төсөл хариуцагчийн мэдээлэл
Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газар
buyannemekh@met.gov.mn
https://met.gov.mn/

Хэрэглэгчийн бүртгэл