Logo

Сайд Ч.Хүрэлбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Парламентын төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен ба Элчин сайд Ёорн Розенберг нарыг хүлээн авч уулзлаа.

Сайд Ч.Хүрэлбаатар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Парламентын төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен ба Элчин сайд Ёорн Розенберг нарыг хүлээн авч уулзлаа.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)-ны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Аннен, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ёорн Розенберг болон албаны бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр хоёр улсын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг үргэлжлүүлэхээр болсонтой холбогдуулан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл, цаашид үргэлжлүүлэх, шинээр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн талаар санал солилцов. Энэхүү хоёр улсын Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээг үргэлжлүүлэх шийдвэр гаргахад чухал хувь нэмэр оруулсан Ноён Анненд онцгойлон талархал илэрхийлэв.

Хэрэглэгчийн бүртгэл