Logo

ДАДЛАГАЖИГЧ МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨР

ДАДЛАГАЖИГЧ МЭРГЭЖИЛТЭН ХӨТӨЛБӨР

Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлтийн хэлтсээс 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр "Дадлагажигч мэргэжилтэн хөтөлбөр"-ийг зарласан ба нийт 104 анкет хүлээн авч сонгон шалгаруулалт хийлээ.

Эхний шатны сонгон шалгуурлалтанд 30 дадлагажигчийн материал тэнцэж 2 өдрийн ярилцлага өнөөдөр дууслаа. Уг ярилцлагад Монгол Улсын дотоодын их сургуулиас гадна АНУ, Япон, БНСУ, Итали, БНХАУ, Англи, ХБНГУ-аас тус тус төрөл бүрийн мэргэжил, сонирхолтойгоор Үндэсний хөгжлийн газарт ажиллаж ажлын туршлага хуримтлуулах чин хүсэл эрмэлзлэлтэй оюутан залуус байлаа.

Бид Та бүхэндээ Эцсийн шатны сонгон шалгаруулалтын хариуг тун удахгүй хөтөлбөрийн хамт хүргүүлэх болно.

Мөн энэ удаагын хөтөлбөрт тэнцээгүй үлдсэн оюутан залуусыг мөн өөрсдийн зөвшөөрлийн дагуу Олон Улсын байгууллага болон хувийн хэвшилд дадлагажих боломжийг олгон ажилласан.

Цөөн хоногт маш олон хүсэлт ирүүлсэн тул өөрийгөө хөгжүүлж, ирээдүйдээ оюуны хөрөнгө оруулалт хийж, цагийг зөв зохистой өнгөрүүлэх чин хүсэл эрмэлзлэлтэй та бүхэндээ маш их БАЯРЛАЛАА. 

Хэрэглэгчийн бүртгэл